Загийн үүрийн судалгааны ажлыг зохион байгууллаа
Ирэх жилийн нөөцийг бүрдүүлэхээр Хашаатын заг, Зүүн баян, Баруун баян, Хар заг зэрэг газруудаар загийн үрийн судалгааны ажлыг хийж, загийн үрийг түүлээ.
Заг бол зөвхөн Төв Азийн говьд ургадаг илчлэг сайтай эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдаг мод юм. Монгол орны багагүй хувийг эзлэх бөгөөд говь цөлийн бүсийн үндсэн мод юм. Заган ойг үржүүлснээр говийн элсний нүүдлийг зогсоож цөлжилтэй тэмцэх боломжтой юм.
