Зорилт

Зорилт

Байгалийн нөөцийг зүй зохистой, хэмнэллтэй ашиглах, хүрээлэн буй орчны цэвэр, аюулгүй байдлыг хангах, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээх, биологийн олон янз байдлыг хамгаалах, экологийн чиглэлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн үүднээс манлайлан зохион байгуулж энэ чиглэлд төр, иргэн хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтыг  нэгтгэн, сайн түншлэлийн харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх замаар аймгийн ЗДТГ-т цаг үеэ олсон мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлж байхад байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагааны зорилго оршино.

Энэхүү зорилгыг хангахын тулд дараахь тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлнэ. ҮҮНД:

  • Тэргүүлэх зорилт 1: Усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, хомсдолоос сэргийлнэ.
  • Тэргүүлэх зорилт 2: Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
  • Тэргүүлэх зорилт 3: Дэвшилтэт техник технологи инновацийг нэвтрүүлж, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэн аймгийн хэмжээний ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэн газрын доройтлыг бууруулж, цөлжилтийг сааруулна.
  • Тэргүүлэх зорилт 4: Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ.
  • Тэргүүлэх зорилт  5: Иргэн, хувийн хэвшлийн санаачилгад тулгуурлан байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэн орчны бохирдлыг бууруулна.
  • Тэргүүлэх зорилт 6: Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулж, жуулчдын сонирхлыг татсан аялалыг төрөлжүүлэн хөгжүүлнэ.
  • Тэргүүэх зорилт 7:  Аж ахуй нэгж, иргэдийг байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах, иргэдэд байгаль орчноо хамгаалах зөв хандлагийг төлөвшүүлнэ.
  • Тэргүүлэх зорилт 8.Мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлнэ.