ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЛБАР БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЛБАР БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
✅Орон нутагт ажиллаж буй албан томилолт Дорноговь аймагт ажиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймгийн хувьд 4 зорилт 28 арга хэмжээг аймгийн ИТХ-аас баталсан. Хөдөлгөөний хүрээнд 526544 мод тарьсан байна.

✅Мандах, Хатанбулаг сумдад БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр 17 га талбайд 22450 ширхэг заг мод тарьсан.
✅2023 онд нийт 400000 мод тарих зорилт тавин ажиллаж байгаа. Мод тарих үндэсний өдрөөр 44700 ширхэг мод тарьсан. 33000 хайлаасыг Өмнөговь аймгийн ойн ангиас худалдан авч байгаа.
✅Говийн бүсэд тохирох Заг, Сухай, Жигд, Хайлаас зэрэг унаган ургамлыг ургуулах нь зөв гэсэн бодлогын хүрээнд ажиллаж байна.
✅Тус аймагт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж 98.4 га, ойн зурвас 84.7 га, Мод үржүүлгийн газар 33.2 га, ойжуулалтад 25 га газрыг гаргасан.