Саран хөхөө театр
Дорноговь аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага “Саран Хөхөө” театр нь тэртээ 1832 онд нүүдэлчдийн театрыг үндэслэгч 19-р зууны нэрт соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн байгуулсан театрын үүсэл хөгжлөөс эхтэй 180-аад жилийн түүхэн эх үндэстэй театр билээ. Улмаар 1931 онд байгуулагдсан, Дорноговь аймгийн Яам/ одоогийн Засаг даргын тамгийн газар/-аас нэр бүхий хэдэн хүнд нэг гэр өгч Улаан гэр хэмээх байгууллага байгуулагджээ.
Дорноговь аймгийн яамны шийдвэрээр , аймгийн клуб, болон үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин уран бүтээл нь чанаржиж иржээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын Төв Хорооны 1958 оны 1-р сарын 22-ны өдрийн 14/23-р тогтоолоор тус аймгийн клуб нь Соёлын ордон болон бүтэц бүрэлдэхүүний хувьд өргөжсөн.https://sarankhukhuu-theatre.mn/about-us/